Эмийн сангууд шалгалтад бүдэрчээ

0
36

Өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд “Эм хангамжийн байгууллагад тавигдах шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын үеэр 2017 онд мэргэжлийн хяналтын байгуулагаас эм, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хийсэн шалгалтын талаар танилцуулав. Шалгалтанд 400 орчим эмийн сангууд хамрагдсан байна. Тэдний дийлэнх нь жороор олгох заалттай эмийг жоргүй болон хүчингүй жороор олгосон зөрчил зонхилжээ. Мөн  

-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 138 нэрийн 13310 ширхэг эм худалдаж байсан.
-Хаяг, шошгын зөрчилтэй 32 нэрийн 6809 ширхэг эмийг хураасан.
-Хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан 350 нэрийн 11606 ширхэг эм худалдаж байсан.
-Хадгалалтын дэглэм алдагдсан 49 нэрийн 1205 ширхэг эм худалдсан.
-Нийт 569 нэрийн 32929 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил илэрсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!