Ч.Хүрэлбаатар: Шатахууны онцгой албан татварыг цуцална

0
43

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулах талаар хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, АИ92, А80 бензиний гаалийн онцгой албан татварыг тэглэхээр боллоо.
Харин АИ95, АИ98 шатахууны онцгой албан татварыг ОУВС-тай тохирсон нөхцөлийнхөө дагуу нэмсэн хэвээр үлдээж байна. Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэлэлцээр явуулж байх үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэг тонн тутамдаа 40 ам.доллар байсан бол өнгөрөгч оны долдугаар сараас хойш энэ үнэ өсч, 60-70 ам.долларт хүрээд байгаа. Тиймээс Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь  хэмжээг эргэж харах хэрэгтэй” гэлээ.
Мөн дээрх хуралдаанаар Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргалаа. Нефть боловсруулах үйлдвэрт зориулж Сайншандаас 20 км-ийн зайд 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтжээ.  Бүтээн байгуулалтын ажлыг энэ оны хоёрдугаар улиралаас эхлүүлхээр тогтсон бол боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус гүйцэтгэх болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!