Монгол Улсад “H-2A” виз олгохгүй

2021-01-14
1 min read

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Төрийн департаменттай зөвлөлдсөний дүнд 2021 онд “H-2A”, “H-2B” визийн ангилалд оруулах, хасах орнуудын жагсаалтыг гаргажээ.

Хэлэлцээний дүнд 2021 онд Филиппинийг “H-2B” ангилал олгох орнуудын тоонд оруулсан бол Монгол Улсыг “H-2A” ангиллаас, Самоагийн тусгаар улс, Тонгаг “H-2A”, “H-2B” ангилал олгох орнуудын жагсаалтаас тус тус хасах шийдвэр гаргажээ.

Монгол, Самоагийн тусгаар улс, Тонга нь визийн хөтөлбөрийн зохицуулалтын стандарыг тус тус хангаагүй тул ийнхүү хасах шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2022 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хэрэгжих юм.

“H-2A”, “H-2B” визийн ангилал нь АНУ-д гадаадын иргэдийг хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт түр хугацаагаар ажиллуулахаар авчрахыг ажил олгогчдод зөвшөөрдөг юм.

Орчуулах »