Монголд болсон газар хөдлөлт ОХУ-ын Буриад, Тува улсуудад мэдрэгджээ

2021-01-13
1 min read

Москвагийн цагаар мягмар гаргийн шөнө Монголд 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Газар хөдлөлтийн голомт нь Орос-Монголын хилээс 56 км-ийн зайтай газарт 10 км-ийн гүнд байжээ.

Энэхүү газар хөдлөлт ОХУ-ын Буриад, Хакас, Тува улсууд, мөн Красноярскийн хязгаар, Эрхүү мужийн нийт 36 дүүрэгт, мөн Томск хотод мэдрэгдсэн тухай онцгой байдлын албадаас нь мэдээлжээ.

Газар хөдлөлт Буриадын 7, Хакасын 3, Тува улсын 6, Красноярскийн хязгаарын 12, Эрхүү мужийн 8 хот болон Томск хотод мэдрэгдсэн байна. Чичирхийллийн хүч нь 2-5 балл байсан бөгөөд хамгийн хүчтэй чичирхийлэл Буриад, Эрхүү мужид бүртгэгдсэн байна.

Орчуулах »