9 зорчигчтой “Ланд 105” мөсөнд цөмөрчээ

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Хархираа” голд машин цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу очиход сумын төвөөс баруун зүгт 60 км-т “Ланд 105” загварын автомашин мөсөн цөмөрсөн байжээ. “Ланд 105” маркийн машинд 9 зорчигч байсан аж. Аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 текник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машиныг гарган авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!