Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ ажиллуулахгүй

0
141

Энэ шийдвэртээ хатуу зогсоно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр онцолсон. ТҮЦ-ыг хотын дарга хааж боосон биш хаана ажиллаж болох байршлыг л зааж өгсөн. Улаанбаатар хотынхоо ганц том гудамжиндаа ТҮЦ ажиллуулахгүй. Мэдээж ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Гэхдээ хүнсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг дээдлэхийг шаардана. Дараагийн нэг асуудал нь Нийтийн тээвэр. Улаанбаатар хотод өнөөдөр хувийн 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Энэ салбарт шинэчлэл, өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Наад зах нь суудлын бүрээсээ угааж, шугаманд гарахдаа хог, шороогүй байх, зөв боловсон үйлчлэхийг шаардаж байгаа гэдгийг ч тодотголоо.

Хот бол өөрөө хамтын амьдрал. Нэг хүний хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг хүндэтгэнэ. Авто зам тавья гэхээр нүүхгүй гээд 2 айл гэдийхэд хотын маш том ажил зогсдог байж таарахгүй. Явган хүний зорчих хэсгийг хааж, барилга барихгүй гээд хот өөрийн стандарт, дүрэмтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Хотын эрх зүйн байдлын хуулийг шинэчлэх тал дээр ч онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг хотын дарга хэллээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!