Болдоггүй бор өвгөн \Онгон даам цуврал\

Карантийлагдаж суугаад санаандгүй нэг үлгэр олж уншив ёстой сайн үлгэр юм гэж бодоод, бодсоноо бичмээр санагдав кк. Шүүмж биш шүү, үлгэр л юм.

Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ одоогын төв аймаг ч юм уу хангай газарт л амьдардаг өвгөн болтой . Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Одоогийхоор машин юмдагуу даа.  Болдоггүй бор өвгөн Болзоотын толгойн тэнд ногоон овоохой барин суудаг байжээ. Ордон хавьцаа овоохойтой ихэл том өвгөн. Болзоотын бор толгойд долоон бор хонио |мөөвэй биш шүү үлгэр |хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, нисдэггүй бор морио гэрийнхээ доод талд аргамждаг байжээ бинзенгүй машин болтой тэр нь цахилгаанч юм уу эсвэл майр их түлш иддэг юмдагуудаа заза үндсэн үлгэрээ л боды халуураад явж өгч байна…

Нэг өвөө хавь ойрын амьтныг л барьж аваад таашаал аван тамлаад байсан тухай гардийм шиг байгаан. Ер нь л аймаар, аан? Худлаа гэвэл “Болдоггүй бор өвгөн”-ийг ахуй талаас нь бодоод үзээрэй. Эхлээд нэг баахан амьтан тэжээдэг өвгөний тухай дурдагдна. Бас нэг хонь нь хөөрхөн гэгч нь хундан цагаан хурга гаргадийн. Яахлаараа бор хоньнуудаас ХУН дан цагаан ч гардаг юм. Тэрнээс эхлээ л нөгөө үлгэр чинь нэл аллага, тамлалт, цус нөж гаж зуршлын тухай  болоод явчна.

Хамгийн түрүүнд хаанаас ч юм нэг ХЭРЭЭ ч нисч ирээд нөгөө хургыг амьд мэнд гүйж явахад нь шууд нүдий нь ухаад идчиж байшд. Тэгээд цус алдаад ч юм уу, шархны халуунаас ч юм уу нөгөө нялх амьтан нь үхэж таарсан байгаам. Эсвэл нүдий нь анх тоншихдоо л хошуу нь шууд гавал руу нь нэвтэрч тархий нь гэмтээсэн нь хөөрхий хургыг үхэлд хүргэсэн байж болох магадлалтай. За тэгэнгүүт мань болдоггүй өвгөн нисдэг морио унаМАН тэнгэрт гарж нөгөө хэрээг чинь барьж авангуутаа хошууг нь суга татаад авчна. Баас тэгжийшаад их хувилгаан өвгөөн нисдэг нь нисдэг л юм байгаа биз бас нисэж байгаа хэрээний хошууг нисүүт дундаа суглаад байхдаа яхавдэй |Inception  гэдэг кино шиг |

Амьд шувууны хошууг одоо татсаар байгаад сугалчдийн байх даа? Гүй яахав дээ нүдий нь ухаа л идчээ л биз дээ. Тэгж л амьдар гэж заяасан юм чинь, тэхкүү яадийн тэр хэрээ, тийм биз дээ!  Юугаа нуухгүй бол нүдээ нуухгүй ээ гэдэг билээ. Өөрөө хургаа хамгаалж байхын оронд асар их өшөө хорсол өвөртөлсөн байгаа юм.

Тэгээд хамгийн аймаaр нь хошуу байсан нүх рүү нь мод шаагаад байгаа байхгүй юу. Тэгсэн тэр хэрээ нь ХҮКМАСТ гээч нэг атмаан нөхрийн амьтан байсан болж таараад, нөгөө атмаан нь лууг явуулж өвгөнийг гэртэй малтай  юутай хээтэй нь хүйс тэмтрээд шатаагаад дэлбэлээд ир гэж явуулна. Бас айхтар. Энд угаасаа Бин Ладен ч юм уу, Ханнибал ч юм уу эсвэл орчин цагийн аймар аймар сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн л хийдэг юмнууд гарна.  Тэгэнгүүт өвгөн ч “мэдэнгүүтээ” бултаад нүүчжаагаан баас л тагнуулч өвгөөн хүкмастай холбоотой гараа өөрөө хаяа 2 биенэй өддөг юм байгаа биз. Нэг их холдоо ч гүй. Тэгсэн  нөгөө луу нь одоо сохор юмуу, өөрийн ухаангүй ч юм уу хуучин байсан газры нь ниргэж энтэр. Луу ч луу! Өөрөө том тэнэгтээ л, харсаар байтал хэн ч байхгүй  газрыг, аан?  Тэгээд хамгийн гол нь мань өвгөн тэр луу өөрий нь яагаа ч гүй байхад ардаас нь нисдэг мориороо гүйцэж очоод сүүлий нь тасалж авангуутаа аманд зуулгаж муулгаад, аймар. 

Тэхээр нөгөө хүкмаст нь хоёр чоно явуулаад нисдэг морий нь идүүлэх гэхээр нь албаар нисдэггүй морио идүүлэнгүүтээ (баас тэгжүүгээд цахилгаан тэгэлснийг мэдээд байгаа юмаа мань өвгөн машин нь тогоор нисдэг биз) дараа нь нисдэг мориороо гүйцэж очоод хоёрын хоёр чононы арьсыг амьдаар нь хуулаад яг хамрынх нь хэсэг дээр хуулалгүйгээр явуулчиж байгаа байхгүй юу. Амьтны арьсыг амьдаар нь хуулж зугаацах хүсэлдээ хөтлөгдөн аварч болох байсан морио хүртэл идүүлсэн  байншдээ. Тэгээд нөгөө хоёр нь амьдаараа арьсаа хамар дээрээ унжуулаад яваад өгч байгаан. Ийм хүн ёсноос гадуур юм гэж байх уу?!!!  

Дараа нь бас юу юу ч билээ? Аа тийн, бас  хоёр сармагчингийн нүүр лүү нь час халуун тос цацаад шалзлаад хаядийн.  Сонин өвгөн шүү. Зүгээр л  гараад ПоПдООд алчна биз дээ. Тэр хоёрыг ирнэ гэж мэдээд бүтэн өдөржин тогоон дээрээ тос буцалгаж хүлээсэн байгаан. Тийм л их амьтан тамалмаар санагддийн байх даа? Эмгэн мэмгэнтэйгээ аягүй бол садист харьцсаар байгаад, нөгөөдөх нь гарынх нь аяыг даалгүй чадраабал \салсан\ болсон байж таарна. Түүнээсбиш, ялангуяа Монголд чинь дандаа л ганц бие эмээ нар л байдаг биз дээ. Өвөө нар нь халуун хоол, эсвийрт хоёрт дотроосоо түлэгдээд түрүүлээд нүд аньчдаг санагдахын.

Нээрээ энэ үлгэрийг бодсон чинь маний багадаа хааяа нэг салахгүй эргэлдээд байгаа ялааг  шүүрч газар савж мавдаг байсан бол юу ч биш дэг ээ. Аягүй бол энэ өвгөн урдуур хойгуур нь гүйсэн хорхой шавьж, ялаа малааг зүгээр суулгасангүй гэж барьж аваад нэг нэг хөлөөр тасалж…. яадаг байсан бол!!!

Артаньян дээрээ л …

Орчуулах »