Нэртэй урчуудыг бэлтгэх үүд хаалга нэмэгдлээ

Өнөөдөр 14:00 цагаас Р.Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрынхаа нээлтийг хийнэ. Монголын мэргэжлийн боловсролын салбарыг дэмжигч олон улсын байгууллагуудын тусламжаар байгуулагдсан дадлагын газрын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд, ХБНГУ, Швейцарь, Энэтхэг улсаас Монголд суугаа Элчин сайдууд оролцох юм байна. Үнэт чулуу, алт мөнгийг урлагийн бүтээл болгох нэртэй урчуудыг бэлтгэх боломж ийнхүү бүрдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!