Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа

2020-10-27
2 мин уншина

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.  Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 771 гаруй машин механизм ажиллаж байна.    

Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 99.5% засагдсан, хоолойн ажил 97% /дугуй хоолойн ажил-99.91%, дөрвөлжин хоолойн ажил- 94.97%/, мал амьтны гарц 96.5%, гүүрийн ажил 53.5%, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2%-тай явж байгаа бол дээд бүтцийн ажил 63.6% буюу гол замын үеийг  130 км-ийг угсраад байна. Харин ачилтын тойргын ажил 09-р сард эхэлж одоогоор газар шорооны ажил  29.2 хувьтай явж байна.   Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажил нь цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус хийгдэж  байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм. 
 
Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 771 гаруй машин механизм ажиллаж байна.    

Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 99.5% засагдсан, хоолойн ажил 97% /дугуй хоолойн ажил-99.91%, дөрвөлжин хоолойн ажил- 94.97%/, мал амьтны гарц 96.5%, гүүрийн ажил 53.5%, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2%-тай явж байгаа бол дээд бүтцийн ажил 63.6% буюу гол замын үеийг  130 км-ийг угсраад байна. Харин ачилтын тойргын ажил 09-р сард эхэлж одоогоор газар шорооны ажил  29.2 хувьтай явж байна.  
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажил нь цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус хийгдэж  байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байна.

Орчуулах »