БНСУ-д ажиллах хүчний тоог нэмнэ

0
90

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүүтэй уулзаж, хоёр улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Өнгөрсөн онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ирсэн иргэд сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ оны хөдөлмөр эрхлэх квотыг нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү онцолсон байна. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Цаашид хоёр улсын иргэд визгүй зорчих чиглэлээр хамтран ажиллах талаар ч хөндөгдсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!