Тэтгэврийн нас болон татвар нэмэгдүүлснийг эсэргүүцлээ

0
115

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэвэрийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын дарга М.Энхболдод хандаж мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа гэнэ.

УИХ-ын дарга М.Энхболдод хандсан мэдэгдэлдээ Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах шаардлагатай байгаа талаар дурьдсан байна. Улмаар мэдэгдлийн хариуг энэ сарын 10-ны дотор ирүүлэхийг хүсчээ.

Харин Засгийн газарт хандаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, Нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг энэ сарын 08-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!