“Сод Монгол”-ын дархан эрхийг хэн баталгаажуулдаг вэ

0
147

МИАТ-ийн онгоцны түлшний жилийн хэрэгцээ 30-35 мянган тонн болдог аж. Гэхдээ шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа энэ тоо хэд дахин үржигдэж болно. Хамгийн гол нь, онгоцонд хамгийн сайн чанарын шатахуун хэрэглэдэг тул үнийн хувьд ч нэлээд өндөр. Иймд МИАТ-руу шатахуун нийлүүлэх тендерийн төлөөх өрсөлдөөн төрийн албаны элдэв шахааны нэгэн адил хатуу ширүүн болдог ч 2010 оноос хойш “Сод Монгол” ХХК нь ногоон гэрлээр тодрон гарсаар өнөөг хүрсэн.

Сонирхолтой нь гэвэл, тус компани бусад өрсөлдөгчөөсөө ямар нэгэн байдлаар давуу талтай гэхэд хэцүүгийн зэрэгцээ онгоцны түлшийг тонн тутмыг нь дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй илүү үнээр санал болгодог. Гэсэн ч ялалт байгуулсаар байдаг нь яах аргагүй хөндөж, тодруулах ёстой асуудал болсон.

Учир нь, бүр 2015 онд МИАТ-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал асан Н.Ганболд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний салбарыг эрхэлсэн дарга нар, бусад холбогдох албаныхантай уулзах үеэрээ “МИАТ алдагдалтай ажиллаж, санхүүгийн хүндрэлд ороод байдгийн үндсэн шалтгаан нь шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд гэхэд /2014 оны 9-р сараас 2015 оны 3-р сар/ 763 сая төгрөгийн алдагдал хүлээлээ” гэж мэдэгдсэн нь нийтийн дунд шуугиан тарьж байлаа.

Улмаар тухайн үеийн статистик судалгааны тайлангаар МИАТ үнэхээр байж боломгүй өндөр үнэтэй түлш авдаг нь илэрсэн. Гэхдээ залруулаагүй. Байдал яг хэвэндээ үлдсэн. Тодруулбал, 2011-2013 онд МИАТ нэг тонн түлшийг дотоодын цор ганц нийлүүлэгч “Сод Монгол”-оос 1174-1462 ам.доллараар авчээ. Харин гадаадад түлш цэнэглүүлэхдээ 1072-1139 ам.доллараар худалдан авдаг байсан гэхээр 100 гаруй ам.долларын зөрүү гараад байгаа юм.

Гэтэл яагаад заавал ингэж өндөр үнэтэй түлш авч, алдагдалд орох ёстой вэ гэдгийг хэвлэлийнхэн тухайн үед Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэнгээс тодруулахад “Манайд хамааралгүй гэх үү дээ. МИАТ өөрсдөө тендерээ зарлаад, шалгаруулалтаа явуулдаг. Энэ тал дээр төрөөс оролцох ямар нэгэн эрх, үүрэг байхгүй” гэх ойлгомжгүй хариулт өгсөн. Тэгэхээр МИАТ төрд хамаарахгүй юм бол өөр хэнд харъяалагдаж явдаг болж таарав.

Энэ бол таван жилийн өмнөх явдал. Гэхдээ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүйгээр үл барам зарим нэг дэвшилтэт яриа хэлэлцээр бүрэн цуцлагдсанаар үл барам “Сод Монгол” гэх дийлдэшгүй хүчтэй газар МИАТ төдийгүй орон даяарх түлш шатахууны нийлүүлэлтээрээ дамжуулж монголчуудыг гартаа атгачихаад байгаа нь худлаа биш.

Үндэсний статистикийн хорооны тайлангаас 2016 онд 12.6 сая ам.доллараар онгоцны түлш оруулж ирснийг харж болно. Харин 2017 оны үзүүлэлт одоогоор алга. Тэгвэл өмнөх парламентын үед түлш шатахууны хоёр дахь эх үүсвэрийг бий болгоно гэсэн яриа хаана хүрээд төгсчихөв. Хэсэг зуур эрчимтэй яригдаад таг болсон энэ сэдвийг бөхөөхөд ямар хүчин зүйл нөлөөлөв.

Болсон явдлыг нэхэн сануулбаас, 2015 оны гуравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксичин, эрүүл хүн ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна. Энэ үнийг эцсийн эцэст МИАТ биш ард иргэд төлж байгаа. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. МИАТ-ийн алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах. Монополийг халж байж Монголын МИАТ-ий алдагдал бууна” гэж овоо дориун хэлээд авсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр монополь гэж “Сод Монгол”-ыг хэлсэн нь хэнд ч ойлгомжтой байсан юм.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!