Ажлын үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцвол QR кодыг нь хураана

2021-01-09
1 min read

Хатуу хөл хорионы үед ажиллаж байгаа алба хаагчид хөдөлгөөнд оролцохдоо QR код бүхий авто машинаар зорчиж байгаа. Гэхдээ сүүлийн үед QR код бүхий автомашиныг тухайн эзэмшигч бус гэр бүлийнхэн, найз нөхөд нь хэрэглэн замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас QR код бүхий автомашинаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ажлын үнэмлэхийг давхар шалгаж эхэлжээ. Хэрвээ тухайн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ ажлын үнэмлэхгүй зорчиж байвал QR кодыг хураах арга хэмжээ авч эхлээд байна.

Хөл хорионы үед ажиллах 15 байгууллага:

  • Эрчим хүч, дулаан, шахмал түлш
  • Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
  • Банкны салбарын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын  үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
  • Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
  • Буян,оршуулгын үйл ажиллагаа
Орчуулах »