Зээлийн хүүг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэхийг хүслээ

2021-01-09
1 min read

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхой хугацаанд зээлийн хүүг 100 хувь төрөөс санхүүжүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн оны 11-р сард хийсэн судалгаагаар ААН-үүдийн 17 хувь нь хөл хориотой холбоотой төрөөс гаргаж буй шийдвэрийн уялдаагүй байдал хүндрэл үүсгэж буйг, 16 хувь нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байна гэжээ.

Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдэлд, 

  • Үйл ажиллагаа нь бүрэн зогссон салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах
  • Үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх
  • 2021 оны төсвийг тодотгох, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулахыг хүслээ.
  • Зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх
Орчуулах »