Шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 122 тэрбумаар өснө

1
156

Шинэ оноос нийгмийн даатгалын шимтгэлийг 1,0 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь  хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлсөн хугацаанаас шууд хамаардаг. Тиймээс даатгуулагчийн  төлөх  шимтгэл бага байх тусам тэтгэвэр, тэтгэмж багаар тогтоогдож улмаар тэдний нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэй.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2008 он хүртэл 19 хувь байсныг таван пунктээр буулгаж 14 хувь болгож ажил олгогч, даатгуулагч-иргэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тус бүр 7,0 хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөг болсон.  Ингэж бууруулснаар улсын төсвийн ачаалал асар ихээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэрт зарцуулдаг хөрөнгийн 40 гаруй хувийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь мөнгөн дүнгээрээ 570,2 тэрбум төгрөгт хүрчээ.

Шимтгэлийг 2018 онд 1,0,  2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж  нийт таван пунктээр өсгөснөөр тэтгэврийн даатгалын сангийн  орлого 2018 онд 122, 2019 онд 193, 2020 онд 337 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвөөс тэтгэврийн санд олгох татаас энэ хэмжээгээр буурч, иргэдийн тэтгэврийг нэмэх боломж бүрдэх юм.  2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл  сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх ч 1979 оноос хойш төрсөн нэрийн дансны даатгуулагчийн ирээдүйд авах тэтгэвэр өнөөдөр төлж буй шимтгэлээс  хамаагүй илүү хувиар нэмэгдэх боломж бий болж байгаа.

Шимтгэлийг  2008 онд мөрдөж байсан хэмжээнд хүргэхэд  ажил олгогчид зарим талаар хүндрэлтэй боловч даатгуулагч-иргэдэд ирээдүйд өндөр тэтгэвэр тогтоох нөхцөл бүрдэж буй нь манай монголчуудын хэлдгээр “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” билээ.

Хэрэв шимтгэл нэмэхгүй бол 1979 оноос хойш төрсөн нэрийн дансны даатгуулагчийн хувьд шимтгэл бага байгаагаас нэрийн дансанд бичигдэх шимтгэлийн хуримтлал бага болж улмаар ирээдүйд авах тэтгэвэр хэтэрхий доогуур тогтоогдохоор байгаа нь бодитой үнэн. Иймд шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, шимтгэл төлөгч иргэдийнхээ ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх боломжийг бүрдүүлж буй юм.

1 COMMENT

  1. Yanz buriin argaar tetgemj tatvar nemne l gex yum za yaxav nemdiin baij bidnii nuruun deer uuruuldeg l yum baij tegtel nemeed tolsonii ur dun ni xaa bna ireeduid bidend batalgaa alga togtooj bgaa tetgever tetgemj ni buchaaj ogox asuudal ni ter chag xugachaa ni irexeer iim yum boloxgui tiim ch yum xamragdaxgui geed dandaa saad uusej bdag bidnii tolsonii xireer bid buchaaj ter chag uydee avj chaddaggui iim ch xurimtal ni baixgui uls oron ingesen trgsen ch gex shig xamgiin tod jishee noatatvar bna bid tatvariig ni xuvi xun deerei tolson bxad buchaaj olgox boloxoor ene ni xamragdaxgui ter ni boloxgui geed buchaaj avj chadaxgui bna tolson tatvaraa irgeneer 2 xuviig nj buchaana gedeg l yum bol buchaaj ogix xeregtei texed ene ch boloxgui xamragdaxgui gex yum teguul ene xuuli batalsanii undsen zorilgo alga bolno bid shagnal uramshuulal xonjvor avax geegui tolson tatvaraasaa buchaan olgoltoo l avax gesiin tegeed ireeduid iim bolno tiim bolno geel xuulia mordoxgui baij iim yumaar tarxi ugaax xereg yu bnaa naadaxjin shatalsan bai ugui ch bai bid l tolj bga shuude tsaash ni sonsox yostoi ulsuudad ni tugeej oguul zugeer bna bidend itgex itgel toroxgui bna shuude tord ur dun l chuxal xen toloxuu bid l tolno

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!