Оросууд Ц.Анандбазарыг мафийн бүлэглэлтэй холбоотой гэжээ

0
346

Он гарахаас өмнөхөн ОХУ-ын нэр бүхий нэгэн хэвлэл “Сод Монгол” ХХК-ийн захирал Ц.Анандбазарын тухай ноцтой мэдээлэл нийтэлжээ. Гадны хэвлэлийнхэн Монголын түлш шатахууны зах зээлд жинтэй хувь нэмэр оруулдаг эрхмийн тухай саар утга бүхий мэдээллийг онцолсон нь ихээхэн учиртай аж.

Иймд бид уг нийтлэлийг ямар нэгэн найруулга, ха­чир­гүйгээр орчуулан хүр­­гэхээр шийдлээ. Нийтлэлд “Эх сурвалжийн мэдээлж буйгаар асуудлыг захирангуй, хүчээр шийдэж байгаа нь Ц.Анандбазарын түрэм­гийллийг хэтэрхий гүнз­гий­рүүлж буй гэнэ. Монголын багахан зах зээлд, энэ жижигхэн улсад өссөн бизнес эрхлэгчдэд ажил хэрэг явуулна гэдэг амаргүй. Худал ярих, хулгай хийх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ цаг үед бие биеэ дарамтлах, улс төрийн тоглоом хийхээс гадна хүмүүс үгсэн хуйвалдаж, захиалгын аллага хүртэл бодож олоход бэлэн болсныг бид харж байна. “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар ч бизнесээ ийм маягаар явуулдаг тухай баримт олон бий. Саяхан “Сод Монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Роснефть” компанийн захирлаар дамжуулан Монгол Улсын Эрдэс баялгийн яаманд “Сод Монгол”-оос бусад нефтийн ямар ч компани агаарын тээврийн түлш импортлох эрхгүй гэдгийг сануулан, дарамталсан томоохон дуулиан дэгдсэнийг бид бүхэн сайн санаж байгаа. “Сод Монгол” нь Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн онцгой нийлүүлэгч. Харин энэ бүхэн Оросын мафитай холбоотой гэж ойлгогдож байна. Асуудлыг хүчээр шийддэг хүний хувьд Ц.Анандбазарыг мафитай холбоотой байж болзошгүй гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Үүний гол шалтгаан нь Ц.Анандбазар асуудлыг хавчлага, хүчний аргаар ядах юмгүй шийдвэрлэдэгт оршино” гэж бичжээ.

Хэтэрхий сүржин бичсэн гэмээр энэхүү нийтлэлийн ерөнхий агуулгаас Ц.Анандбазар ОХУ төдийгүй дэлхийд алдартай нефтийн гигант “Роснефть”-ээр дамжуулан өөрийн улсын Засгийн газрыг дарамтлан, агаарын тээврийн шатахууны нийлүүлэлтэд ноёрхлоо тогтоохыг оролдсон бололтой. Гэхдээ “Сод Монгол”-ыг “Роснефть”-тэй тодорхой сэжмээр холбогдож, дотоодын шатахуун нийлүүлэх сүлжээнд нэлээд түрэмгий байдлаар оролцох болсон гэх мэдээлэл нэг хэсэг дуулиан тарьж байсан нь үнэн. Харин Оросын мафитай холбоотой, эсэхийг монголчууд тодорхойлж чадаагүй ч оросууд өөрсдөө асуудал үүсгэж эхэлсэн нь анхаарал татаж байна.

Ямартай ч, 2014 онд “Роснефть”-ийн Ерөнхийлөгч Игорь Сечин Монголд айлчилж, төрийн томчуудыг хөл алдуулж байсныг бүгд санаж байгаа биз ээ. Төрийн хэмжээний айлчлалуудаас ч өргөн хүрээтэй, сэдэв арвинтай байсан энэ уулзалтын дараанаас монголчуудад нэг зүйл тодорхой болсон нь “Сод Монгол” групп Монголын агаарын тээврийн салбарт нийлүүлж буй шатахууны сувгийн ихэнхийг дангаар эзэмшдэг явдал юм.

Тодруулбал, “Сод Монгол” группийн охин компани “Мэргэ ван” ХХК “Роснефть”-тэй хамтран 2010 оноос МИАТ-ийн түлшний 80 хувийг дангаараа нийлүүлж ирсэн. Хамгийн гол нь, Игорь Сечинийг Монголд ирэхээс өмнө энэ талаар тийм ч өргөн хүрээнд мэддэггүй байсан ба тухайн үед ч холбогдох албаныхан бараг монополь үүсгэсэн энэ асуудлаар мэдэгдэл хийхээс цааргалж байсан билээ.

Тэгвэл 2013 онд тэр үед Зам тээврийн сайд байсан А.Гансүх “Мэргэ ван” компани МИАТ компанитай байгуулсан гэрээгээ зөрчиж, шатахууны үнийг зохиомлоор өсгөх тулган шаардалт хийж байна” хэмээн жиргэж, багагүй хэл ам тарьж байсан. Харин Ц.Анандбазар гэх эрхэм А.Гансүх сайдад ямар нөхцөлтэй тулган шаардалт хийсэн болоод түүнийг цахим жиргэхээс аргагүйд хүртэл бухимдуулсан нь тодорхой болоогүй.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!