Тэтгэмжийг нөхөн олгохгүй

0
347

Цалинтай эх хөтөлбөр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүд сар бүр 50 мянган төгрөгийн цалин авна. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдахын тулд  0-3  хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Мөн нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт бүрдүүлэх учиртай. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгтэйг анхаараарай.

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн тэтгэмжид хамрагдахыг хүссэн өргөдөл, 1 хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт шаардлагатай.

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн өргөдөл, иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, 1 хувь зураг, нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/, нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

Гол нь тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгох бөгөөд нөхөн олгохгүй гэдгийг анхаараарай.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!