“Нийгмийн шуудан” сонин ОНЫ онцлох 10 ҮЙЛ ЯВДЛЫГ нэрлэжээ

0
567

Монголын хувийн хэвшлийн төлөөлөл “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Дээд шүүх баталгаажууллаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой улс төрийн маргаан ийнхүү нэг тийш болов. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио боллоо. “Монгол зэс” корпорацийн оролцоо, хяналт “Эрдэнэт үйлдвэр”-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэллээ. Тус үйлдвэр 2016 онд ганцхан удаа нээлттэй тендер явуулсан бол хувийн хэвшлийн хяналт бий болсноор 2017 онд энэ тоо 491-д хүрчээ. Мөн худалдан авалтыг илүү үр ашигтай болгох менежмент хэрэгжүүлснээр зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн нь өнгөрсөн оны томоохон үйл явдлуудын нэг байлаа.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгууль, бүдүүн бүлгийнхэн Засгийн газраа тонгорч, МАН-ын УИХ дахь бүлэг дотроо задарч, “бяцхан” бүлэг хүртэл байгуулагдсан. Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан гэхчлэн улиран одож буй 2017 он үйл явдлаар өрнүүн байсныг “Нийгмийн шуудан” сонин онцлон өгүүлжээ.

4 нүүр

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!