2018 онд нийслэлийн бүх дүүрэгт уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

0
152

Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан.

Мөн 2018 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах 1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан.

Пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 249 дүгээр тушаалаар нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 2 ,4 ,9 сартай хүүхдийг 3 тунгаар товлолын дагуу дархлаажуулж байна.

 

 

Судалгаа, дархлаажуулалтын үр дүн:

–       Сүүлийн 3 жилийн судалгаагаар уушигны хатгаа өвчний сэжигтэй эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байна.

–       Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтойг тогтоосон.

–       2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан байна.

–       Вакцин тариулсан хүүхдийн дунд уушигны хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!