Н.Мөнхбатад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

0
36

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Мөн “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын 6 хүнд холбогдох Буянт-Ухаа хорооллын орон сууцнуудаас албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн завшсан 12 үйлдэлтэй хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!