Ш.Одончимэг нь 2 тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох нь тогтоогджээ

0
157

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг нь 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлыг АТГ-аас шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгах явцад Ш.Одончимэг нь 2 тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууцнууд, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр худалдан авсныг тогтоосон. Мөн төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ авдаг, орон байрандаа төсвийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авдаг, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Яллагдагч Ш.Одончимэгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар цагдан хорьж шалгаж байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр  шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзэж сулласан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!