Д.Сарангэрэл сайд авлигын хэрэгт холбогдсон Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ

0
247

Өчигдөр УИХ-ын чуулган болж зарим нэг ноцтой асуудлын талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд эдгээрээс тоймлон хүргэе.

УИХ-ын дарга Б.Хурцын томилгооны асуудлаар тайлбар хийв

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн  өмнө УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-д Элчин сайдаар суухаар томилогдсон Б.Хурцтай холбоотой асуудлаар тайлбар хийлээ. Тодруулбал тэрбээр, “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд, УИХ-аар хэлэлцүүлсэн. Түүнээс УИХ томилоогүй. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Зарим хүмүүс Элчин сайдын асуудлыг УИХ-д хамаатуулж яриад байх юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг чуулганы хуралдаантай давхацсан. УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлыг урьдаас төлөвлөж баталдаг гэдгийг сануулъя. Тиймээс Элчин сайдтай холбоотой асуудлаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж үзээд, залруулга хийлээ” гэв.

Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргаар томилов

Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. ҮХЦ-ийн 07 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцох заалтыг хасч байгаа юм. Үүний дараа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг чөлөөлж түүний оронд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.  Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хариулт өглөө. Харин нэр дэвшигч  Л.Элдэв-Очир нь хүндэтгэх шалтгааны улмаас чуулганы хуралдаанд ирээгүй гэсэн тайлбарыг өглөө.

Тухайлбал,  УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: -Аймгийн ИТХ нөхөн сэргээлт нэрээр газар өгч байгаа. Гэтэл нөхөн сэргээлт нэрээр газар ухаад байна. Шинэ байнгын хорооны дарга нөхөн сэргээх нэрээр аймаг, орон нутгийн удирдлага ард нь байдаг асуудлыг нэг талд нь гаргахгүй бол болохгүй байна. Үүнд шинэ байнгын хорооны дарга эрч хүчтэй ажиллана байх.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАРАМЖАВ: – Өнгөрсөн жил Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нөхөн сэргээлтийн асуудалд их анхаарсан. Бичил уурхай нэрийн доор уул уурхай рүү дайрч, ард иргэдийн тав  тухыг алдагдуулж байна. Бичил уурхай эрхэлж байгаа хүмүүсийг яах вэ гэдэг асуудал яригдаж байна.  Өвлийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох салбарын сайд мэдээлэл хийнэ.Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэх тоолондоо хүн гутаан доромжилж, ёс зүйгүй үг хэлдэг. Миний мэргэжил уул уурхайн инженер мөнөөс мөн. Та миний өмнө нь ажиллаж байсан компанийн хүмүүсийг гутаан доромжлох эрхгүй. Нөхөн сэргээлтийн лиценз олгохдоо эдийн засгийн чадавхгүй, мэргэжлийн бус хүмүүстэй компанийг оруулж ирж байна. Мэргэжлийн хяналт энэ талаар яагаад шалгалт хийхгүй байна вэ. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг компаниуд орж, ажиллах нь буруу. Нөхөн сэргээлт нэрээр олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь ч буруу. Дээр нь хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү гэдгийг анхааруулъя.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: -Ашиг сонихрлын зөрчилтэй хүн байнгын хорооны даргаар томилогдсоныг шүүмжилсэн юм. Заамарыг завааруулсан хүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсоныг би буруутгасан юм. Түүнээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАРАМЖАВ: -Заамарт олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн зөвийг нь олж хэлээрэй. Салбарын үйл ажиллагааг мэдэхгүй байж хөндлөнгөөс шүүмжилж, дайрч давшилж байгаа УИХ-ын гишүүдийг ойлгохгүй байна. Нөхөн сэргээлт хийж байгаа компаниудыг хамтатган шүүмжилж болохгүй. Оюутолгой, Тавантолгойн төслөө зөв хийчихгүй яасан юм, та нар. Олон удаа УИХ-д сонгогдсон гээд өөрсдийгөө хэлдэг. Үндэсний компаниудаа дайрч давшлаад байх юм. Уул уурхайн салбарт хариуцлагатай нь ч байна, хариуцлагагүй нь ч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:  -Орхон голын асуудалд анхаарахыг шинээр томилогдох байнгын хорооны даргаас хүсье. Орхон голоо дөрвөн аймгийн хүн мал ундаалдаг. Зөвхөн Засгийн газар, мэргэжлийн хяналт гэхгүйгээр холбогдох байнгын хороо анхаарал тавьж ажиллах юм бол асуудал шийдэгдэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: – Энэ байнгын хороонд сэтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хүмүүс томилогддог. Энэ нь эргээд ажил явуулахад асуудалтай байдаг. Ялангуяа уул уурхайтай холбоотой асуудал хүнд байна. Бид улс орны эдийн засгийг бодолцох хэрэгтэй. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны даргад томилох эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн үүний дараа УИХ хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр тохирлын үнэлгээ гэдэг нэршлийг хуульд оруулахын тулд 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг гишүүд шүүмжилсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэлцэж байсан асуудалтай холбоогүй сэдвээр тайлбар хийсэн юм. Энэ нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяатай холбоотой асуудал байлаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг авлига авсан хэргээр саатуулагдсан, хуулийн байгууллага түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан ч тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн. Харин дээрх асуудалтай холбогдуулж салбарын сайд нь дараах мэдээллийг хийлээ.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!