“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ”-ИЙН ХАМТ ОЛОН МИНЬ, ХҮҮД МИНЬ ТУСЛААЧ

0
52

“Олны хүч оломгүй далай гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүд минь туслан хоёр хөл дээрээ явахад нь туслаач” хэмээн   1 дүгээр баазад 11 жил шалгагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олондоо хандлаа.

Түүний хүү Тэмүүжин одоо 7 настай, эхээс 1 кг дутуу төрөн, 2 хөлний шөрмөс,  түнхний гэмтэлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй болж,  7 жил эмчилгээ, сувилгаа хийлгэсэн ч эдгээгүй.

Тиймээс БНСУ-д 30 сая төгрөгийн төлбөртэй мэс засал хийлгэж хөлд оруулахаас өөр аргагүй болсон тул хамт олноосоо чин сэтгэлээсээ тусламж хүсэж байна. Хамт олны минь өгсөн хандив хүүг минь газар дээр гишгэх хөлтэй болгоно” гэсэн юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, захиргаа, “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос түүний хүсэлтийг дэмжин нэгтгэлийн хэмжээнд хандивын аян өрнүүлэхээр болов.

Аян өрнүүлэх хурлын үеэр удирдлагууд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1500 ажилтан ажиллагсад хамт ажиллаж байгаа нэгэндээ зовсон цагт нь ямагт тусалсаар ирсэн.  Өвчин хэлж ирдэггүй болохоор хүүгийн эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхны төлөө  нийт ажилтан ажиллагсад хандивын  аянд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Намайг өвдсөн үед ээжийн минь хамт олон надад тусалж  хөл дээр нь босгосон юм шүү” гэж баярлатал сэтгэл зүрхээ гарган хандивын аянд нэгдэж хүүг хөл дээр нь  босгоцгооё” гэв.

 

АЗ ЖАРГАЛЫГ БИ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ГАЛААР ТӨСӨӨЛДӨГ БОЛОХООР

АЛТАН НАР ИЛЧЭЭ АВ АДИЛХАН ХАЙРЛАДАГ БОЛОХООР

АМЬД ЯВАХЫГ БИ БУСДАД БУЯН ТҮГЭЭХИЙН НЭР ГЭЖ БОДДОГ

АЗ ЖАРГАЛЫГ БИ БУСДААС ХАЙР ХҮЛЭЭХИЙН НЭР ГЭЖ ОЙЛГОНОМ

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!