Чингэлтэй дүүргийнхэн хүүхдийн төлөө “За” гэж хэллээ

0
170

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хүүхдийн төлөө за гэж хэлье” арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Өнгөрч буй 2017 он Чингэлтэй дүүргийн хувьд хүүхэд хамгааллын чиглэлээр онцлох жил болсныг тэрбээр юуны түрүүнд тодотгосон.  Тухайлбал Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй дүүргийн 7 болон 9 дүгээр хорооны хамтарсан багууд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож шалгаран 9 дүгээр хорооны баг Тэргүүн байр эзэлжээ.

Өнгөрсөн жил УИХ-ыни чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг санаачилга гаргаж Хүүхэд хамгаалах үйлчилгээний зардалд 122 сая төгрөгийг нэмж суулгуулж чадсан билээ. Энэ төсвөөр Багахангай дүүрэгт Хүүхэд хамгааллын төв барьж үр ашигтай зарцуулсан тухайгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун арга хэмжээний үеэр хэлсэн юм. Чингэлтэй дүүргийн маань хүүхдүүд, эцэг эхчүүд, албаны хүмүүс гээд 200 гаруй иргэд оролцсон томоохон арга хэмжээ болж 2017 оны амжилтаа илүү ахиулж ирэх онд Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон бодит ажил хийгдэхийн төлөө хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!