Төрийн албан хаагчдад урамшууллыг олгох журмыг баталлаа

0
147

Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.

Мөн Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Манай улс одоогоор 186 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.

Түүнчлэн Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайханыг эгүүлэн татав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг Байнгын төлөөлөгчөөр томиллоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!