“Ирма” хар салхи Карибын арлуудыг чиглэжээ

0
323

“Ирма” нэртэй хар салхины хүч нэмэгдэж, цагт 295 км/хурдтай болсон талаар АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв. Уг хар салхи Карибын арлуудыг чиглэн явж байгаа бөгөөд Пуерто Рико улс, Виржиний арлуудыг дайран өнгөрөх гэнэ.

Хар салхи дайран өнгөрөхтэй холбогдуулан эрх баригчид иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Мөн “Ирма” хар салхи АНУ-ын Флоридагийн эргийг дайран өнгөрч магадгүй байгаа учир тус муж өнөөдрөөс нислэгүүдээ цуцалж эхэлсэн гэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!