Энэ онд 28 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

0
40

Энэ оны сүүлийн 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. Мөн 3,553 хүүхэд хохирогч болсон гэх тоо баримт байна. Дийлэнх нь бусдын биед гэмтэл учруулсан, зам тээврийн осол болон хулгайн гэмт хэрэгт өртсөн талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан мэдээлэл хийлээ.

Өчигдөрхөн л гэхэд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам “Lexus LX-470” автомашины жолооч Ө нь амины “Toyota  Prius-20” автомашинтай мөргөлдөж бага насны гурван ч хүүхдийг гэмтээжээ. Тодруулбал 5 настай Х, 8 настай Ц, 10 настай  М нарыг 28 настай Х-гийн хамт гэмтээсэн байна.

Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүүхэд хохирсон асуудлыг насны ангиллаар авч үзвэл 14-17 насныхан байгаа. Тиймээс гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!