Б.Арго: Өвчтэй байхад “Мөрөөдлийн театр”-ынхан намайг шоолж, шоглосон

0
823

Иргэн Б.Арго өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өөрийг нь хүнд өвчтэй байхад “Мөрөөдлийн театр” хошин урлагийн продакшн бизнесийн зорилгоор өөрийг нь гутаан доромжилж, тоглон тохуурхсан хэмээн мэдээлсэн. Энэ талаар тэрбээр “Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй. Би 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахрын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмгөний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань арай сэргэж, хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо. Эрүүл мэнддээ анхаараагүйн улмаас хөл маань идээлж, тайрахаас өөр аргагүй болсон. Өмнө нь эрүүл саруул алхаж явж байсан хүн гэнэт ийм байдалд орох хэцүү байдаг юм байна. Ийнхүү хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр” продакшн даапаалж, шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд их хэцүү байсан” гэсэн юм.

Тэрбээр энэ талаар тус продашний жүжигчин Г.Эрхэмбаяр руу утасдаж хэлсэн гэнэ. Гэтэл тоогоогүй гэсэн юм. Өмнө нь “Шинэ үе” продакшн мөн түүнийг шоглодог байсан ч өнөөдрийнх шиг хэвтэрт байхад нь тохуурхаж байгаагүй гэлээ.Тиймээс тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэдээ хандан уриалга гаргаж байгаагаа босч зогсож байгаад уншсан.

Тус уриалгад  “Эрхэм хүндэт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид та бүхнийг намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна. Монголчууд өвчтэй нэгнээрээ ингэж тоглоом шоглоом хийдгээ болих хэрэгтэй гэж уриалж байна. Худлаа гэж бодож байвал өнөөдөр би та бүхний өмнө ийнхүү зогсож байна. Ялангуяа Г.Эрхэмбаяр дүүд хандаж хэлэхэд “Ингэж олж идсэн хоол, хоол болохгүй. Хамгийн гол нь гоё урлагийг бүтээх хэрэгтэй. Дуурайх гээд байгаа юм бол дуурайсан шиг дуурай.

Ганцхан миний биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр хүндэд халдаж байна. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол гомдохгүй. Ингэж нэгнийхээ зовлонгоор мөнгө олох хэрэггүй байх” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!