Орон сууцны үнэ өсчээ

0
144

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 11-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 11-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.1 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 11-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,24  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт Ерөнхий Шинэ о/с Хуучин о/с
Индекс 1,01 1,16 0,92
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/ 1,06% 16,01% -8,55%
Өмнөх сартай харьцуулахад 0,16% 0,20% 0,47%
Оны эхэнтэй харьцуулахад 0,13% 0,43% -0,88%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,24% 0,26% -0,50%

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!