Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлгийг маргааш хийнэ

0
225

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан. Тус асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан. Тэгвэл тус байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран маргааш нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна.

Энэ асуудлыг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодруулахад Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой өргөдөл найман иргэнээс ирсэн Тэдгээр өргөдлийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч манай байнгын хороо руу шилжүүлсэн. Бид өргөдөл бүрийг судлах ёстой учраас УИХ-ын даргаас хугацаа хүссэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо манайд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өргөдлүүдийг авснаас хойш тав хонож байна. Өргөдлүүдийн агуулгыг би хамаагүй хэлж болохгүй. Тэр дотор хувь хүний нууц, хууль шүүхээр шалгаж байгаа асуудал багтсан. Нэг зүйлийг тодотгоход өргөдлүүдийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатайг хуульд заасан. Иймд энэ асуудлыг байнгын хорооны гишүүдэд танилцуулж, ямар байдлаар хэлэлцэх вэ гэдэг дээр санал авах гэсэн боловч ирц хүрээгүй’ гэсэн юм.

Нээлттэй сонсголын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж байна. Мэдээллийг удахгүй хүргэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!