2 дугаар баазын урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

0
36

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын урлаг наадам амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадам багийн мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, уран уншлага,жүжигчилсэн тоглолт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээнийг СУИС-ийн багш СТА морин хуурч М.Алтанбат, Хүүхдийн ордоны драмын багш Б.Тунгалаг, 2 дугаар баазын дарга Д.Батбаяр нар шүүсэн. Урлагийн наадам өрсөлдөөнтэй болж нэгдсэн дүнгээр 2 дугаар баазын Техник технологийн албаны засварчдын баг түрүүлсэн.
1. Багийн мэндчилгээгээр: 
– Нэгдүгээр байр – ТҮА-ны 2 дугаар хэсэг
– Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА
– Гуравдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
2.Гоцлол дууны төрөлд:
– Нэгдүгээр байр – ТТА-ны засварчин Ж.Болор-Эрдэнэ
– Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА багийн О.Алтанбаяр
– Гуравдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн Ц.Дайрийжав

3.Бүжгийн төрөлд:

– Нэгдүгээр байр – ТТА-ны засварчдын баг
– Хоёрдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
– Гуравдугаар байр –Захиргаа, ИТА

4. Жүжигчилсэн тоглолт, уран уншлагын төрөлд:

– Нэгдүгээр байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг /жүжигчилсэн тоглолт/
– Хоёрдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн жолооч Д.Нэргүй
/уран уншлага/
– Гуравдугаар байр – ЦХА-ны ТДС-ын цахилгаанчин С.Сүхням
/уран уншлагаар тус тус байр эзэллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!