Цасан шуурга шуурна

0
179

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 9.10-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө  20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө    7-12 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!