Гэмтэлийн эмнэлгийг бүрэн камержууллаа

0
52

ЦЕГ-аас 2017 онд дэвшүүлсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Гэмтэл согог судлалЫН үндэсний төвтэй хамтран тус төвд 73 ширхэг телекамер байршуулж 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Эмнэлэгийн дотор хэсэг болон гадна талбайг 24 цагаар хянах хяналтын камер, чиптэй хаалга байршуулснаар иргэд, үйлчлүүлэгчдийг халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн хулгайн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, тав тухтай аюулгүй үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Телекамерын хяналт нь ГССҮТ-ийн цагдаагийн хэсэг дээр байрлаж байгаа ба халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг болон үйлдэж болзошгүй этгээдүүдийг үйлдэл дээр нь таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллж байгаа юм.

Нөхцөл байдалтай Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан нар танилцаж иргэд олон нийтэд мэдээлэл хийлээ.

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан хэлэхдээ: Байгууллагын гадна болон дотор талд хяналтын камер, чиптэй хаалга байрлуулснаар тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийг ая тухтай, аюулгүй үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа ба ингэснээр иргэдээс ирэх халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл тодорхой хэмжээнд буурсан. Энэ маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгч байгаа ба цаашид цагдаагийн байгууллагатай хамтран  илүү өргөн хүрээтэй ажил арга хэмжээ зохион байгуулан ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!