Хонинуудын хувьд өнөө орой маш романтик, онцгой үзэш байх болно

0
16

Билгийн тооллын 19, Найралт эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутанд мандан, 17 цаг 04 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Их цасан буух улирал 07 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Хонь

Пүрэв гараг. Энэ долоо хоногийг амьдралын түвшин тааруу. Тусламж хэрэгтэй хүмүүст туслахад зориулаарай. Хонины ордныхон өнөөдөр ойр орчмын хүмүүст төдийгүй алс холын хүмүүст ч гараа сунгахаар шийдэх байх. Эхлээд үүний төлөө өөрөө юу хийж чадахаа бусадтай хэлэлцээрэй. Иймэрхүү ажлын үеэр олон шинэ найзтай болх боломжтой. Хэрэв таныг хотоос гадна болх үйл явдалд урьсан бол урилгыг хүлээн аваарай. Өнөө орой таны хувьд маш романтик, онцгой үзэш байх болно.

Үхэр

Пүрэв гараг. Өдрийн эхний хагаст идэвхитэй амрах, биеийн тамирын дасгал хийх эсвэл цэвэр агаарт хөдөлмөр хийхэд таатай. Одод аялалыг ивээнэ. Ямар ч байдлаар хол зорчиход амжилттай байна. Үдээш хойш таагүй байна. Ойрын хүнтэй эсвэл найз нартайгаар томоор маргалдах магадлал их байна. Таны сэтгэлийн тавгүй байдал ба уур уцаар нь эргэн тойрны хүмүүстэй харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болно. Эмэгтэй үхрүүдийг яаралтай шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Хувь заяа нь өөрөө хэрэгтэй шийдвэрийг хэлж өгнө..

 

Ихэр

Пүрэв гараг. Оюун санааны тодорхой гялалзсан байдал тань замдаа таарсан ажил, харилцаатай тохиролцох явцыг амархан болгож чадна. Таны төрөлхийн баашилдаг байдал тань маргаантай сэдвийн нэг. Та өөртөө бүгдийг авч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн хүрсэн бүхэндээ сэтгэл хангалуун бай. Одоо та дахин инээмсэглэж чадна. Өөрийн зорилгодоо яагаад хүрээгүй талаар олон шалтгаан гаргаж ирэхээ больж, мөрөөдөхөө боль. Хийж буй үйд хөдлөл бүхэн тань эрч хүчийг бий болгож итгэж байснаас тань илүү хурдан юмсыг бүтээх болно.

Мэлхий

Пүрэв гараг. Ямар нэгэн зүйл хэтэрхий сайн санагдаад байвал энэ нь хуурамч байх магадлалтай учраас сайтар шалгаарай. Хэрэв та чухал зүйл худалдан авахаар товлосон байгаа бол түүнийгээ ав. Байгальтай харилцах нь таны оюун санааг гайхалтай эмчилж, тайвшруулах болно. Эмчилгээ сувилал хийгэх нь үр дүн сайтай байна. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хэзээ ч оройтдоггүй. Иймээс түүнийгээ хүлээн зөвшөөрч, алдаагаа засахаас бүү ай. Нийтийн арга хэмжээнд бага оролц.

 

Арслан

Пүрэв гараг. Ажлын бүтээмжээ сайжруулах өдөр. Хувийн болон ажил хэргийн хамтрагч хоёроо хооронд нь ялгаж салгахгүй бол эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн байна. Үүнийг ялгаж салгаж чадвал урт удаан хугацааны тааламжтай харилцаагаа хэвээр хадгалж үлдэнэ. Энэ өдөр цагийг хөгжилтэй өнгөрөөж чадвал таны гэр бүлийн уур амьсгал сайжирч, бүх л өдрийн турш та аз жаргалтай байх болно. Дотны найз нөхөд, хамаатан садандаа туслахыг хичээ.

Охин

          Пүрэв гараг. Чухал шийдвэр гаргахаа дахиад хойшлуул. Шинэ төсөл, төлөвлөгөөндөө маш их итгэл найдвар тавих ч энэ нь эргэлзээтэй ажил тул улам нарийн шалгах тусам сул тал, дутагдал олох болно. Хямдралтай худалдаа, байшин худалдаж авах чинь бүтэгүйтэж таныг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн рүү явуулна. Хэрвээ хавьгүй дээр зүйл олдвол энэ гутрал тань харин нь сохорсон биш завшсан болж хувирна.

Жинлүүр

Пүрэв гараг. Амралт, хобби, хайр дурлал гээд таныг аз жаргалтай болгодог зүйлс тань таны сайн сайхан байдалд одоо нэн чухал байна. Та хайр дурлалыг илүү их мэдэрч, түүнийгээ илэрхийлэх болно. Сайн найзуудтайгаа цуг соёлын үзэсгэлэн, жүжиг үзэх зэрэг нь таныг илэн далангүй болгоно. Шинэ хүмүүсийг урьж нийгмийн хүрээгээ тэлэх нь танд шинэ үзэл хандлага өгөх болно. Таны амьдралд чухал, санаа бодлоо хуваалцдаг нэгэнд анхаарлаа хандуул. Аялах боломжийг бүү алд.

Хилэнц

Пүрэв гаоаг. Өнөөдөр анхаарал төвлөрүүлэлт ахих хязгаарлагдах бололтой. Иймээс анхаарал нилээн шаардсан ажлуудыг тур хойшлуулсан нь дээр. Хөрөнгө оруулалт танд ашигаа өгч эхэлнэ. Хилэнцийн эцэг эхүүд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Өөрийн зөн совиндоо итгэж, гаргасан шийдвэртээ үнэнч бай. Хэрэгжүүлэхээс эмээж байсан бизнес ажил хэргийг хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой үе иржээ. Хэрвээ та ганцаараа ажиллаж, хамаг анхаарлаа хийж буй ажилдаа төвлөрүүлж, бүхий л эрч хүчээ зарцуулах юм бол ашиг орлого өсөн нэмэгдэнэ.

Нум

Пүрэв гараг. Та таньдаг хүмүүсээсээ тусламж гуйх хүсэлтэй байна. Энэ хүсэлтээ тавихдаа бүү эргэлз. Та зохих туслалцаа авснаар ажил тань хэрхэн хурдан шуурхай бүтэж байгааг хараад гайхширна. Өглөөний хоолны үеэр компанийн удирдлагатай холбоо тогтоох байх. Та тэдэнд амжилттай ажиллаж, ахиж дэвшихийг хүсдэгээ мэдэгд. Тэдний нөлөө танд ашигтай боломжийг нээж өгнө. Хөршийн тохиолдлын яриа чухал асуултын хариу болно.

Матар

Пүрэв гараг. Юунд зарцуулагдаад байгаа нь мэдэгдэхгүй их хэмжээний мөнгө урсан гарна. Шаардлагатай зүйлс болон ухаангүй зарцуулалтандаа санхүүгийн хувьд зааг үүсгэсэн нь дээр. Гэсэн хэдий ч орлого орж ирэхэд бэрхшээлтэй байна. Төсөлд өөрийн бодол санааг илэрхийлэн хүч сорино. Хэрэв та ажил үүргээ биелүүлж чадвал их хэмжээний урамшуулал авна. Бусад хүмүүсийн гаргасан саналыг бодолцож үзээрэй. Ганц бие матрынхан урт хугацааны дурлалтай учирна. Харин хосууд чимээгүй газар хамт байхыг илүүд үзнэ.

Хумх

Пүрэв гараг. Амьдралаа хэрхэн авч явах тухай бусдын өгч буй зөвөлгөөг сонс. Гаргасан шийдвэр, өөрийн үйл хэргээ хөтлөхөд бусдын санааг тусгах нь дээр. Та тэдэнтэй эелдэг харьцаатай байх ч гэсэн шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Зарим Хумхыхан удаан хугацаанд итгэж байсан зүйлийг тань хөсөрдүүлэх зүйлтэй тулгарна. Өөрт ирж буй мэдээллээ чин сэтгэлээсээ үнэлж, зарим үед алдаа гаргахаас бүү ай. Учир нь та бусдын л нэгэн адил хүн шүү дээ.

Загас

Пүрэв гараг. Та цагийг ганцаараа өнгөрөөж хэцүү нөхцөл байдлын тухай бодож одоогийн хийж буй үйлдлийнхээ  талаар дүгнэлт гаргах болно. Загаснуудад энэ нь үнэхээр сэтгэл өвтгөсөн байх хэдий ч та хүмүүст үгүй гэж хатуу хэлэх хэрэгтэй үе. Нууц яриа, чухал уулзалт нь бусдаас далд чухал мэдээллийг өгөх болно. Хүмүүст амлалт өгөхөөс зайлсхий. Танд хэцүү мэдээ дуулдах тул тэвчээртэй байгаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг UB1617 лавлахаас лавлаарай

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!