ЦЕГ-ын даргын албан тушаалыг хэн авах вэ

0
406

ЦЕГ-ын дарга С.Баатаржав өвчний улмаас албан тушаалаа өгөхөөр болсон тухайг эх сурвалж мэдээллээ. Уг нь тэрбээр ажлаа аваад нэг сар гаруй хугацаа өнгөрсөн ч хүндэтгэх шалтгааны улмаас ийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон байна. Тэгвэл түүний албан тушаалыг хэн авах гэсэн нууцхан марафон аль хэдийнэ яваад эхэлжээ. Тухайлбал, түүний албан тушаалыг авахаар Бригадын генерал А.Дулаанжаргал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга асан С.Ганбат, ЦЕГ-ын дарга асан Р.Чингис нар өрсөлдөхөөр болжээ. Ямартай ч эдгээр нэр бүхий гурван эрхэм гурвуулаа хүчний байгууллагад танигдсан чекистууд гэлээ ч хэн нь ар томтойгоо харуулж С.Баатаржавын суудлыг авах нь тодорхой билээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!