Банкууд баян, түүн дотроо ХХБ бүр баян

0
64

Зээлийн хүү бууруулах, эсэхийг хэлэлцсээр. Гэхдээ Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулж 69.2 хувийн дэмжлэгээр хэлэлцэхээр боллоо. Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ер нь банкны хүүний талаарх санаа өмнө цухалзаж байсан ч ингэтэл газар авч байсангүй. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү бууруулах нь нийгмийн захиалга, шаардлага болсон. Хэрвээ Монголын банкуудын зээлийн хүү зохистой түвшинд, иргэдийн орлоготой дүйцэхүйц байсан бол энэ сэдэв олны дургүйцлийг ингэтэл хөдөлгөж, бүх нийтийг хамрахгүй байсан биз ээ.

Банкуудын зүгээс энэ асуудлыг ингэж хөндөж буйг улстөржилттэй холбон тайлбарлаж байгаа. Гэтэл эдийн засагчид, судлаачид ч үүнд нэгдэж эхэлжээ. Тухайлбал эдийн засагч Б.Одсүрэн “Жишээ татаж ярья. Сингапурт байр авахад урьдчилгаа 30 хувь төлөх шалгуурыг давбал жилийн 2 хувийн хүүтэй 30 жилийн ипотект хамрагдаж болдог. Харин үйлдвэрлэлийн зээл ямар ч оронд тусгай хөнгөлөлттэй нөхцөлүүд ААН-дээ бодлогоор өгч байна. Манай улсын хувьд эхний ээлжинд хадгаламжийн хүүг татварын, квотын, хуулийн болон бусад аргаар бууруулах хэрэгтэй.

Цөөн хүний төлөө эдийн засаг хөдөлдөг байж болохгүй. Сүүлдээ гадныхантай нийлж хямд мөнгө босгочихоод банкинд хийж мөнгө хийдэг боллоо шүү дээ. Тэр хүүг төлөхийн тулд манай улсын хөдөлмөрийн чадвартай нэг сая иргэн борви бохисгүй ажиллан төлж байгаа. Өндөр хүүг бүрдүүлэгч хүчин зүйл бол Монголбанкнаас баримталж буй бодлогын хүү. Дээрээс нь манайд нөлөөлж буй экспортын бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнэ, валютын нөөц зэрэг суурь хүчин зүйл бий. Хурдан шийдэх арга бол гадаадын хөрөнгө оруулалтын банкуудыг оруулах хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх юм. Манай арилжааны банкууд ярихдаа гадаадын банкууд орж ирснээр манай зах зээлийг булаачихна гэж ярьдаг. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Бид шат ахих цаг болсон. Хэрвээ эдийн засгаа томруулъя, улсаа хөгжүүлье л гэж байгаа бол хувиа хичээсэн энэ байдлыг зогсоох ёстой” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байв.

Энэ бол бодит үнэн. Яг үнэндээ, манайд олонд танигдсан эдийн засагч гэгдэх эрхмүүд, бизнес, тэр дундаа банкны салбараас шууд төрд гарсан түшээд ойлгомжгүй олон томьёо, тооцоо ярингаа банк бол төрийн зохицуулалт орж болохгүй цорын ганц салбар гэх ухааны юм ярьдаг. Одоо ч ярьсаар байгаа. Ялангуяа зээлийн хүүг бууруулах талаар эрчимтэй хэлэлцэж буй энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дээрх утга бүхий нийтлэл, нэвтрүүлгийг өндөр үнээр бүтээлгэн цацах болов. Тэр бүү хэл, төрийн түвшний яриа хэлэлцээрийн үеэр ч банкны төлөөлөгчид хэт том байр суурьнаас хандах болсон.
Ийм нэгэн жишээ байна. Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон өнгөрсөн онд чуулганы танхимд Эрдэнэтийн тухай асуудлаар “Монголын хамгийн том эрсдэл бол улстөр. Мөнгө яаж босгох, цаад банк нь чадах, эсэх нь арав дахь асуудал.

Бид бүр хамгийн дээд түвшинд, Ерөнхийлөгчийн түвшинд зөвшилцчихөөд ороод ирэхэд Монголын төр энэ асуудлыг шийдэхгүй байна. Дотор нь жонхууруулаад хаясан” гэж мэдэгдэж байв. Ерөөс банкны эздийн байр байдал нэг иймэрхүү. Төр, түшээдийг ч үл тоомсорлож, дорд үзэн харьцсан О.Орхон захиралд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зохих шанг тэр дор нь барьж байсныг олон нийт санаж байгаа байх.

Тэгвэл өнөөдөр Худалдаа хөгжлийн банк зээлийн хүү бууруулах тал дээр өчүүхэн ч эерэг мэдээлэл өгөөгүйгээр үл барам төрийн хэмжээнд энэ талаар хэлэлцэх гэхэд үл тоомсорлож байгаа гэдгийг улстөрчид онцлох болов. Арга ч үгүй аж. Энэ банк өдгөө Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч, анхдагчдын нэг. Хөрөнгийн хэмжээ нь төсөөлөхийн эцэсгүй. Тухайлбал, байгуулагдсан цагаасаа хойш нийт 1.14 тэрбум ам.долларын бонд босгочихсон. Харин энэ их мөнгийг чухам яаж зарцуулсан бол гэдэг хачирхалтай. Олны хардлагаар, тэрхүү мөнгийг 2016 онд Эрдэнэтийн хувьчлалд зарцуулсан гэдэг. Харамсалтай нь, зээлийн хүү бууруулах тал дээр ямар нэг арга хэмжээ ер байсангүй.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!