Шимэгчид

0
115

Хөгжлийн банкийг хөгжлийн бэрхшээлтэй болгож, хөрөнгийг нь хүүлсэн этгээдүүдийн хэрэг юу болов. 16 жилийн дараа Засгийн эрхэнд гарсан Ардчилсан намынхан өсөлттэй байсан эдийн засгийг хэвтэрт ортол нүдэж, балбасан гэм нүгэл үйлдсэнийг сөрөг хүчнийхэн тодотгодог. Эзэн Чингисийнхээ нэрийг, Японы Самурайтай нь худалдсан ч гэлцдэг. Ямартай ч Хөгжлийн банк хөрөнгөгүй болж, хэсэг хүн хөлжсөн нь үнэн. Эргэн саная.

АН-ынхнаас зарим нэгний нэр ил болоод байгаа. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын найз М.Есөнмөнх. С.Баярцогтын нэр дурьдагдах бүрт энэ нэр сүүдэр шиг дагалддаг. Тэрбээр 13.5 тэрбум төгрөгийг АСЕМ-ийн хүрээнд гаргуулж авсан байдаг. Дараагийнх нь “Тэнгэр” группийн захирал М.Төмөрбаатар. Тэрбээр Хөгжлийн банкнаас салаалсан мөнгөний олон урсгалаас чамгүй зулгааж дөнгөсөн эр. АН-ын гишүүн гэх тодотголтой тэрбээр дөрвөн ч охин компанитай бөгөөд “Баатрууд тэнгэр” нь гэхэд “Мах” хөтөлбөрийн хүрээнд 7 тэрбум, мөн “Дархан мийт фүүдс” компаниараа “Мах” хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг авсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Мах” хөтөлбөрөөс хоёр өөр компанийн нэрээр нэг хүн 10 гаруй тэрбумыг зулгаасан нь эл М.Төмөрбаатар. Түүнчлэн “Баатарууд тэнгэр” компаниараа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрөөс 2 тэрбумыг, “Дархан мийт фүүдс” Экспортыг дэмжих, импортыг орлох төслийн хүрээнд 2 тэрбум гэхчлэн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөөс М.Төмөрбаатар багадаа л 13.5 тэрбум төгрөг салгаж дөнгөсөн.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!