Төрийн хорио юу, төрийн гацаа юу

0
28

-Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулна хэмээн заасан байдаг-

Ерөнхийлөгч дахиад хориг тавив. Энэ нь түүний албан үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойших гурав дахь хориг. Хамгийн анх тэрбээр аравдугаар сарын 26-нд Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилж буйд хориг тавьсан бол төд удалгүй арваннэгдүгээр сарын 3-нд 2018 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг бүхэлд нь хориглосон. Улмаар энэ сарын 5-нд 2018 оны Төсвийн тухай хуулийг хэт үрэлгэн гэж үзээд хэсэгчилсэн маягаар хориг тавьсан болно. Харин Байнгын хороод, УИХ-аас эдгээр хоригийг шаардлагагүй гэж үзээд хүлээн авсангүй.
Ерөнхийлөгчийн зөв өө. Тэрбээр энэ улс орны төрийн тэргүүний хувьд болж бүтэхгүй шийдвэрүүдэд хориг тавих бүрэн эрхтэй. Гэхдээ бүх зүйлд энэ мэтчилэн хориг тавиад байвал наанадаж төрийн ажил цалгардана. Цаанадаж улс оронд онц чухал шаардлагатай олон шийдвэр гацаж, тааварлахын эцэсгүй үр дүнд хүргэх магадлалтай.

Уг нь Монгол Улсын Ерөнхий­лөгчийн тухай хуульд энэхүү албанд сонгогдсон этгээд нь нэн түрүүнд Монголын ард түний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж заасан байдаг. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон цагаасаа нэгэн цул төрийн тэргүүн гэхээсээ илүүтэй АН-ын бүрэн эрхэт төлөөлөгч мэт байсаар ирсэн нь үнэн. Иймдээ ч тэрбээр өнөөгийн эдийн засаг, нийгэм, гадаад харилцааны байдлыг нийтэд нь тунгааж шүүлгүйгээр шуудхан л МАН-ын Засгийн газар, МАН-ын олонхит УИХ гэдэг байр сууриар хандаж, шийдвэрүүдэд хориг тавьж, улсын ажлыг гацаасаар байгаа гэж олон нийт үзэх болов.

УИХ-ын баталсан ирэх 2018 оны төсвийн зарлагын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд МАН-ыг буруутгасан утга бүхий мэдээлэл хийсэн. Хамгийн гол нь, нэгэн цагт УИХ-ын дарга байсан энэ эрхэм 2012-2016 онд МАН-аас чухам ямар амжилттай эдийн засаг хүлээж аваад яажшуухан муужруулаад буцааж өгсөн бэ гэдгээ ор тас мартсан бололтой. Тухайлбал тэрбээр “2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавилаа. Улсын төсвийн орлого 5,2 их наяд, зарлага нь 7,7 их наяд, алдагдал нь 2,5 их наяд төгрөгт хүрч байгаа. Энэ төсвийг хариуцлагагүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн орлого, зарлагыг харахад хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Эдийн засаг хүндэрсэн гэдэг шалтгаанаар иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг УИХ гаргасан. Ингэхдээ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгахгүй явсаар өдийг хүрлээ. Тухайлбал, долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргахын оронд зарлагаа бууруулах боломж байсан” гэжээ.
З.Энхболдын тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд хориг тавьсан шалтгааныг тайлбарлаж байгаа нь энэ. Тэгвэл АН засаг барьж байх хугацаанд нэг нь сайд, нөгөөх нь УИХ-ын дарга байсан эдгээр эрхэм одоо бодож олсон шигээ гарц боломжуудыг 2012-2016 онд хэрэгжүүлж, Монголыг сэвхийтэл өргөхгүй яав гэдэг асуултыг олон нийт асууж байна.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!