Дарханчууд ковидгүй болсноо батлахаар шинжилгээнд хамрагдаж байна

Дарханчууд ногоон бүс болсноо батлах зорилгоор давтан шинжилгээнд хамрагдаж эхэллээ. Ялангуяа нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 байгууллагын 12000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулах юм байна. 10 цэгт нэгэн зэрэг явагдаж буй шинжилгээнд өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 1000 гаруй иргэн хамрагдаад байгаа гэнэ.

Шинжилгээний хариунаас шалтгаалан аймгийн Онцгой комисс 2021 оны 1 дүгээр сарын 5-нд хуралдан дараагийн шийдвэрийг гаргах аж. Тиймээс хоёр өдөр үргэлжлэх PCR шинжилгээнд сонгогдсон иргэд идэвхтэй хамрагдан хамтдаа ногоон бүсээ тогтоох уриалгыг тус аймгийн Онцгой комиссоос иргэддээ хүргүүлж байна.

Орчуулах »