УНТЭ, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэгтэй хамтран ажиллана

0
40

Өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамд хоорондын зөвлөлдөх ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар манай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй “Эмчилгээний дараах хяналтын төв” байгуулах төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

УНТЭ, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ХЯНАЛТЫН ТӨВ байгуулах төсөл дээр хамтран ажиллана Arslan.mn
Эмчилгээний дараах хяналтын төвийг байгуулснаар БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд маань  эх орондоо хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Манай улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт хаягдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчих зэрэг нь санхүүгийн маш том дарамт болохоос гадна цаг хугацаа алддаг байлаа.

Тэгвэл энэ төсөл хэрэгжсэнээр хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх зорилгоор эх орондоо мэдээлэл харилцааны технологид суурилсан Эмчилгээний дараах хяналтын төвтэй болох юм

УНТЭ, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ХЯНАЛТЫН ТӨВ байгуулах төсөл дээр хамтран ажиллана Arslan.mn

Уг төсөл 2018 оны 4 дүгээр сар хүртэл бэлтгэл ажлаа хангах юм. Тухайлбал, туршилтын хэлбэрээр эхлүүлэх, БНСУ-аас эмч, мэргэжилтэн ирж ажиллах, хоёр орны эмч нар хамтран алсын зайн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай платформыг зохиох, удирдамж боловсруулах, загвар гаргаж боловсруулсанаар 2 дугаар шатанд илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх юм. Тус төв нь зөвхөн УНТЭ-ийн хүрээнд биш улсын хэмжээнд ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын аль нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хүн Монголд ирлээ гэхэд манай улсын эмч нар, БНСУ-ын тухайн эмнэлгийн эмч нартай холбогдон зөвлөлдөх боломжтой юм. Ингэснээр Монгол хүн заавал буцаж очиж Солонгос эмчдээ үзүүлэх тийм чирэгдэл байхгүй болж, иргэдийнхээ эдийн засгийн эрсдэлийг бууруулах бололцоо нээгдэж байна.

Дашрамд сонирхуулахад УНТЭ нь Гэгээн Мария эмнэлэгтэй 2012 оноос Чөмөг шилжүүлэн суулгах төсөл дээр хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд хамтын ажиллагааныхаа туршлага дээр үндэслэн дараагийн төсөл болох энэ телемедицин буюу алсын зайн анагаах ухааны чиглэлээр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

УНТЭ, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ХЯНАЛТЫН ТӨВ байгуулах төсөл дээр хамтран ажиллана Arslan.mn
Мөн УНТЭ нь 2016 оны 11 дүгээр сард Онлайн клиникийг нээсэн. Энэ клиникийнхээ ачаар БНХАУ, БНЭУ, БНСУ-ын эмнэлгүүдтэй онлайнаар холбогдон гадагшаа эмчилгээнд явах гэж байсан хүмүүсийг тухайн орны эмч нартай нь холбож өгөх, урьдчилж цаг авах, бэлтгэлээ хангах зэрэг талаас нь санаачилга гарган дэмжин ажиллаж байна. Түүнчлэн УНТЭ нь БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй хамтран EICU буюу “Цахим эрчимт эмчилгээний хяналт” төслийг эхлүүлээд явж байгаа юм байна. УНТЭ-ийн эрчимт эмчилгээний 8 ор ажилладаг бөгөөд 24 цагийн турш байнгын цахим хяналтанд байх, энэ тал дээр Фортис эмнэлгийн профессорууд хамтран зөвлөгөө өгч байх юм. Уг төсөл нь олон улсын онлайн клиникийн бааз дээр суурилан хэрэгжиж байна. Эрчимтэд байгаа өвчтөнүүдээ Энэтхэг эмч нартай хамт хянана гэсэн үг. Цахим эрчимт эмчилгээний хяналт төсөл нь өндөр хөгжилтэй зарим оронд одоо л хэрэгжих гэж байгаа бол манай улс ч гэсэн мөр зэрэгцэн эхлүүлж байгаа юм.
Манай улсын хувьд бүх аймаг, сумд шилэн кабельд холбогдсон учир онлайн клиник дээр суурилан хөдөө орон нутаг, дүүргүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс онлайнаар зөвлөгөө  авах боломжтой болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!