Эмнэлгийн захирал болон Нийгмийн даатгалын сангийн хэд хэдэн хүнийг баривчилжээ

3
630

Өвчний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө завших явдал Эрүүл мэндийн салбарт түгээмэл гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2011 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан удаатай.

Хэргийг цухас дурьдвал “… нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах…” гэх мэт зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлээгүй болон байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан өөрийн удирдлага дор ажилладаг эмч нараар 73 тооны хуурамч өвчний түүх бичүүлэн, уг өвчний түүхийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар байнга ашиглан, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж улмаар нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн үйлдлээр 4.359.300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Яг ийм хэргээр хэд хэдэн хүнийг өчигдөр орой баривчилжээ. Тодруулбал, 10 хүнийг хэвтүүлэн эмчилсэн атлаа 50 хүн хэвтэн эмчлүүлсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн Нийгмийн даатгалын сангаас их хэмжээний хөрөнгө завшжээ.  Эл хэрэгт хувийн эмнэлгийн болон нийгмийн даатгалын сангийн хэд хэдэн хүн баривчлагджээ.

 

3 COMMENTS

  1. зочин одоо л мэдэж бга юум уу хэдэн арван жил болж бга шү дэ бүх хувийн эмнэлэг сувилалууд хуурамч истори карт бичиж л байж хөл дээрээ тогтдог шү дэ ми ч гэсэн бичиж өгдөг л бсан байнга шахаад л төвөгтэй хуурамч юум зохиож бичнэ хэцүү

  2. Нийгмийн даатгалын ажилтан албан хаагчдаас ийм асуудлаар шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй тул та бүхэн ташаа мэдээллээ залруулна уу. 328030-407 утсаар холбогдоно уу танайх утсаа авдаггүй юм байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!