1000 МАШИНЫ ЗОГСООЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛНӨ

0
35

“УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Төмөр замын вокзалын баруун талын 1000 машины зогсоолын газрыг ашиглаж автомашины худалдаа эрхэлж байгаа иргэдийн анхааралд.

Тухайн газар нь 1949 оны олон улсын гэрээний дагуу УБТЗ ХНН-ийн эзэмшил бөгөөд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны А/980 тоот захирамжийн дагуу тухайн газрыг 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр чөлөөлөх болсныг мэдэгдэж байна.

Иймд Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын /Вокзал/ баруун талд буюу Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол буюу “Даяар хас” ХХК-тай гэрээ байгуулан автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд 2017 оны 12 дугаар сарын 08-ны дотор автомашинаа татан авч тухайн газрыг чөлөөлсөн байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!