Он солигдох мөчид 235 хүүхэд мэндэлжээ

2021-01-02
1 min read

Манай улсад он солигдох мөч буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нд нийт 235 хүүхэд мэндэлжээ.

Тэдгээр хүүхдүүдийг хүйсээр нь авч үзвэл 124 нь охин, үлдсэн 111 нь хүү юм байна. Энэ жилийн төрөлт нь харьцангуй өндөр үзүүлэлттэй байсан бөгөөд 2019 он гарах үед улсын хэмжээнд 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч Г.Буян-Оршихын мэдээлснээр, тус амаржих газарт он солигдох мөч буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нд нийт 35 эх амаржсаны 23 нь охин, 12 нь хүү байна. Тус амаржих газарт өдөрдөө 20-35 эх амарждаг бөгөөд 2020 онд нийт 11 307 хүүхэд төржээ.

Ташрамд дурдахад, НҮБ-ын хүн амын сангийн судалгаагаар дэлхий дахинд шинэ он солигдох мөчид нийт 371 мянган хүүхэд мэндэлжээ. Хамгийн их хүүхэд төрсөн улс орныг жагсаавал, Энэтхэгт 60 мянга, Хятадад 35 мянга, Нигерид 21 мянга, Индонезид 12 мянга, Америкт 10 мянган хүүхэд мэндэлсэн байна. Тус сангийн судалгааны мэргэжилтнүүд хөл хорио тогтоосонтой холбоотой энэ жил өнгөрсөн үеийнхээс их хүүхэд мэндэлсэн байгааг онцолжээ.

Орчуулах »