70 настай эмэгтэйг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноолоо

0
96

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хороонд оршин суудаг 70 настай  эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг хоёр жилийн өмнө гарсан билээ. Тухайн үед хэргийн газарт шаардлагатай шалгалтын ажиллагаануудыг тасралтгүй явуулж ажиллахад хэргийн газраас бэхжүүлсэн гарын хээ Б-гийн гарын мөртэй тохирсон учир шуурхай эрэн сурвалжилснаар сэжигтнийг баривчилсан талаар мэдээлж байлаа. Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн, 24 настай эрэгтэй. Хэргийн газраас алмазан шигтгээтэй бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан. Алдагдсан гар утас, хутга зэргийг олсон бөгөөд бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь тогтоогдсон юм.

Уг хэргийг 24 настай Б шунахайн сэдлээр үйлдсэн болох нь тогтоогдож, анхан шатны шүүхээс 25 жилийн ял оноосон. Харин Улсын дээд шүүх уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцжээ. Шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил бол болгон, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!