39 настай эр сураггүй болжээ

0
276

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ энэ оны арваннэгдүгээр 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ. Тус сумын баруун урд зүгт 30 км-т Бургалтай багийн “Номгоны-Өвөр” хэмээх газраас иргэн Д-ийн   “Истана” загварын автомашиныг энэ сарын 1-нд олсон байна.

Машин нь олдсон газраас 15 км-ийн радиуст явганаар самналт хийж, 7 км-ийн радиуст металл хайгчаар хунгарласан цаснаас хайж, мөн бичил нисэх төхөөрөмжөөр агаараас зураглал хийж байгаа ч залууг одоогоор олоогүй байна. Эрлийн ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!