Хорио цээрийн хугацааг сунгалаа

0
44

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон билээ. Иймээс тус сумын Засаг даргын арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

Иймээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар голомтын бүсэд 72 айл өрхийн 425 үхрийг тусгаарлаж, 122 айл өрхийн 1155 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 1035 айл өрхийн 16597 үхэр, 1184 ямаа, 649 хонь, 40 тэмээ, 2163 гахай, нийт 20633 мал, амьтныг тарьж, 73875 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтод нийт 159 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.

Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа бөгөөд, 12.04-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагааг нээж, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдрийг дуустал дахин сунгаж, түр зогсоосон.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!