“Усан спортын сургалтын төв”-д үнэ төлбөргүй хичээллэнэ

0
420

Сэлэнгэ аймагт биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тохиолдуулан Биеийн тамир спортын газрын дэргэд “Усан спорт сургалтын төв” байгуулан нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.  Нийт 1000 м3 талбай бүхий 300 хүний суудалтай энэхүү усан спорт сургалтын төв нь улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад орлоо. Тус сургалтын төв нь үсрэлтийн гурваас долоон метрийн гурван тавцантай, насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр бассейнтай.

Тус усан спортын сургалтын төвтэй аймгийн Онцгой байдлын газар хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчид сургалтын төвд үйлчлүүлэгсдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм. Харин газрын алба хаагчид долоо хоногийн хоёр өдөр сургалтын төвд үнэ төлбөргүйгээр сургалтад хамрагдахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!