Отрын малчдын эрүүл мэнд, өвс тэжээлийн асуудлыг хөндөж асуулга асуулаа

0
54

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр асуулга тавьжээ.

Уг асуулгад  “Монгол Улсад сүүлийн 40 жил тохиолдоогүй халуун хуурайшилттай зун тохиож, нийт нутгаар хур бороогүй, гандуу зуссанаас өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өвлийн сар нэгэнт гарч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байгаа ч улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байна” гээд тулгамдаж байгаа асуудлуудыг дурьдсан байна.

Асуулгад отроор өвөлжих 100 мянган иргэний эрүүл мэндийн асуудал, малчдыг орлоготой болгох, мал, махны экспортыг нэмэгдүүлэх, улсын хэмжээнд өвс, тэжээлийн бэлтгэл 70 гаруй хувьтай байгаад болон орон нутгийн замын арчилгаа зэрэг асуудлыг онцгойлон анхаарч шат шатандаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Мөн бэлчээрийн даац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин хэтэрсэнд анхаарч, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаатай холбоотойгоор өвс, тэжээлийг малчдад хямд үнээр худалдаалах асуудалд анхаарал хандуулж ажиллах ёстой гэдгийг санууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!