Олон улсын өдөрт зориулсан уралдааны дүн гарлаа

0
50

Арванхоёрдугаар сарын 1. Энэ өдрийг дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд “Би сэргийлж чадна, харин та. Бид сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэж байна.

ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд 5,5 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдааныг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд зарлаж, дүнгээ гаргалаа.
Уралдааны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх гэх шаардлагуудыг тавьсан.
Уралдааны шүүгчээр ХӨСҮТ-ын ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч, “Хамтдаа” ТББ-ын гүйцэтгэх захирал, клиникийн профессор Г.Эрдэнэтуяа, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ажилтан, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Эрдэнэчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ-ын зөвлөх, тархвар судлаач, клиникийн профессор Ч.Уртнасан, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, бүтээл тус бүрт 1-10 оноог нууцаар өгөх замаар үнэлж, онооны нийлбэр дүнгээр хамгийн их оноо авсан бүтээлүүдийг жагсааж байр эзлүүлсэн болно.
Уралдаанд нийтдээ 20 гаруй сэтгүүлчийн 40 гаруй бүтээл ирснээс дараах бүтээлүүд шалгарлаа.
Үүнд:
Веб сайтын төрөлд:
1 дүгээр байр:
• С.Лхагвасүрэн www.sbn.mn сайт “Захидал” (Бодит түүхээс сэдэвлэв)
2 дугаар байр: .
• О.Сайханцэцэг www.wikimon.mn сайт “Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж, айдасгүй амьдаръя”
3 дугаар байр:
• Б.Анхцэцэг www.times.mn сайт “Бурхны нулимс, буруутай гэж үү?”
• Н.Дөл www.ontslokh.mn/ сайт ДОХ бол хэнийг ч баян ядуу, хөгшин залуу гэж ялгаварладаггүй аюул
Тусгай байр:
• З.Батхуяг www.ulsturch.mn сайт “Өрөөнийхөө гэрлийг тод асаах боломж тэдэнд бий…”
• Б.Үржиг “Өдрийн сонин” сайт “ХДХВ бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм”
• Б.Дэлгэрцэцэг www.updown.mn сайт ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгээ Та мэдвэл яах вэ?
Сонин, радиогийн төрөлд:
1 дүгээр байр:
• Б.Энхтуул “Зууны мэдээ” сонин “Мэдлэггүй байх нь ДОХ-оос ч илүү аюултай”
2 дугаар байр: .
• С.Юмсүрэн “Монголын үнэн” сонин “Чухал хамгийн чухал боловсролыг хаалганы цаана үлдээсний уршиг”
3 дугаар байр:
• Б.Даариймаа “Монголын үнэн” сонин, “Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан”
• Д.Батцэцэг, Б.Хаш-Эрдэнэ МҮОНР, Монголын дуу хоолой радио “Хайр” нэвтрүүлэг
Тусгай байр:
• В.Батболд “Эмч” сонин “Айдасгүй амьдрал”
Телевизийн төрөлд:
Телевизийн төрөлд:
1 дүгээр байр:
• Д.Ганзориг ТВ9 телевиз, “Хүсэл тэмүүлэл ХДХВ/ДОХ-ыг “эмчилж” чадна” нэвтрүүлэг
2 дугаар байр:
• А.Даваасүрэн “Эх орон” телевиз, “Сэдвийн гүнд” нэвтрүүлэг
3 дугаар байр:
• Б.Ганчимэг ТМ телевиз, “Өөдрөг өглөө” хөтөлбөр
Тусгай байр:
• Ийгль телевизийн мэдээллийн төрөлжсөн хөтөлбөр
• Хаан пикчерс студийн “Жигүүр” богино хэмжээний кино тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!