Биоаюулгүй ажиллагааны 12 сургагч багш бэлтгэгдлээ

0
39

“Биоаюулгүй ажиллагааны сургагч багш бэлтгэх” олон улсын семинарыг өнгөрөгч сарын 18-25-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгууллаа.

Уг семинар нь БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах Р53” бүсийн төслийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Сургалтад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн зэрэг 12 байгууллагын 12 ажилтан хамрагдаж биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах чиглэлээр онол практикийн мэдлэгээ дээшлүүлсэн.

Түүнчлэн, Энэхүү сургалт нь мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг биоаюулгүй ажиллагаанд сургах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэх сургалтын эхний шат бөгөөд цаашид үндэсний хэмжээнд биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааны сургалтуудыг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!